Шинэ жилийн баярын өдрүүдээр Замын-Үүд чиглэл рүү зорчигч урсгал нэмэгдэж, зорчигчийн галт тэрэгний ихэнх тасалбар он дуустал зарагдсан байна. Иймд зорчигчийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 2025 оны 12-р сарын 27-ны өдөр тус чиглэлд нэмэлтээр вагон явуулахаар болжээ. Иргэд та бүхэн аялалын тасалбараа дараах хэлбэрээр захиалах боломжтой. Үүнд:
1. Онлайнаар https://eticket.ubtz.mn/ вэб сайт
2. Утсаар захиалах 1900-1949 Төмөр замын лавлах
3. Киоск машин багтаж байна.





