• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Баруун аймгуудын шатахуун нийлүүлэлтэд асуудал үүссэн ч шийдвэрлэн ажиллаж байна гэв

Баруун аймгуудын шатахуун нийлүүлэлтэд асуудал үүссэн ч шийдвэрлэн ажиллаж байна гэв

   Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны ханган нийлүүлэлт, нөөцийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар санаатайгаар зохиомол хомсдол үүсгэж буй гэх асуудлыг мухарлаж, гэм буруутай нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

   Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар олон нийтэд мэдээллээ. Тэрээр “Монгол Улсын хэмжээнд бензин шатахуун түлшийн нөөц хэвийн байна. Миний бие өнгөрсөн сард ОХУ-ын Эрчим хүчний сайд болон Байгалийн нөөцийн сайд нартай уулзаж, ярилцсаны үр дүнд ямар ч нөхцөлд биднийг бензин шатахуун, тос, тослох материалаар манай улсыг таслахгүй гэдэг амлалтыг тэд өгсөн байгаа. Өдөрт орж ирэх нормоороо нийлүүлэгдээд явж байгаа. Улсын хэмжээнд хийгдэж буй захиалгууд хэвийн хийгдээд явж байна.  Гол нийлүүлэгч болох Ангарскийн үйлдвэр жил бүр засварт ордог. Ирэх 7 хоногт засвар нь дуусаад хэвийн ажиллана.

Баруун аймагт харин асуудал үүссэн. Баруун аймгийнхний шатахууны хэрэглээ бага байдаг. Газпром Нефт гэдэг компани баруун аймагт нийлүүлдэг. Тухайн газраас дундын компаниуд авч нийлүүлдэг. ОХУ-ын Засгийн газрын гаргасан шийдвэрээр тухайн нийлүүлэгч, жижиг компаниудад нийлүүлэлт хийхгүй байгаа. Энэ асуудлыг ОХУ-аас тодруулсан. Үүнд 11-р сараас нийлүүлнэ гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар бид баруун аймгууд руу УБ хотоос хангаад явж байна” гэв.