• Нүүр
  • Мэдээний өрөө
  • 4 настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироосон этгээд хөрш нь байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна

4 настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироосон этгээд хөрш нь байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна

Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт ЦБ-аас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэр бүлийн хамааралтай нэгэн бус хөрш нь байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Цаашид хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээллэх боломжгүй, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа зөвшөөрөгсөн хэмжээнд эргэн мэдээлнэ гэж ЦЕГ-аас мэдээллээ.