Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Түүнийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг болон бүтцийн нэгжийн дарга нар хүлээн авч, Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар товч танилцуулжээ.





