Хүүхдийн 108 төвд 7 хоногийн хугацаанд 1575 дуудлага бүртгэгджээ

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх 7 хоногийн хугацаанд нийт 1575 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнд:
- Хүүхдийн эрх, хамгаалалын 239 дуудлага,
- Зөвлөгөө хүссэн дуудлага 79,
- Мэдээлэл хүссэн дуудлага 707,
- Чатбокс үйлчилгээний 15 дуудлага,
- Мессеж үйлчилгээний 33 дуудлага бүртгэгдэж,
- Өргөдөл гомдол, саналын 2 дуудлага хүлээн авч нийт зорилтот бус 500 дуудлага бүртгэгдсэн байна.
Аймаг нийслэлийн хэмжээнд 217 дуудлага мэдээллийг холбон зуучилж ажилласан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 26 хүүхэд үйлчилгээ авсан байна.