Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өчигдөр (2025 оны 09-р сарын 23)-ийн 15 цагийн орчимд “Volvo” маркийн том оврын хоёр ачааны автомашин хоорондоо мөргөлдсөн ноцтой осол гарлаа.
Ослын улмаас нэг том хүн, нэг хүүхэд нас барж, 3 хүн гэмтэж бэртжээ. Тодруулбал, автомашины бүхээгт нэг гэр бүлийн дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд нэг эмэгтэй, ой орчим настай хүүхдийн хамт нас баржээ. Харин нөхөр болон 5-6 орчим настай хүүхэд нь хүнд бэртэж, одоо сэхээнд эмчлүүлж байна. Одоо Дорноговь аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.





