УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Би 13 удаа гадаад томилолтоор явсан

Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг хамгийн олон буюу 22 удаа гадаад томилолтоор явсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр Ардчилсан намын бүлгийн хурлын дараах мэдээлэл хийх үеэр энэ асуултанд хариуллаа.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ:

“ Намайг хамгийн олон удаа гадаад томилолтоор явсан гэх мэдээллүүд сайтуудаар явсан. Үүний дагуу УИХТГ-аас албан ёсны тоог авсан. 13 удаа гадаад томилолттой, 4 удаа хувийн шугамаар чуулгангүй үед явсан. Миний хувьд улсын төсөвтэй нэг ажлын хэсэгт орж явсан. Ажлаа гурван сар тутам фэйсбүүк хуудсандаа тайлагнаад явдаг. Мөн гадаад томилолттой холбоотой тайлангаа бас тусад нь фэйсбүүктээ оруулаад явсан”

гэж хэллээ.