• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ДУУССАНЫ ДАРАА 12 САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭМЖ ОЛГОДГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ӨРГӨДЛИЙГ МЯГМАР ГАРАГТ ХЭЛЭЛЦЭНЭ

ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ДУУССАНЫ ДАРАА 12 САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭМЖ ОЛГОДГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ӨРГӨДЛИЙГ МЯГМАР ГАРАГТ ХЭЛЭЛЦЭНЭ

ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ДУУССАНЫ ДАРАА 12 САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭМЖ ОЛГОДГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ӨРГӨДЛИЙГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖСЭН.

Энэ дагуу ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дараалалд дээрх асуудал багтсан байна. Тодруулбал, мягмар гарагийн 11.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо хамтран хуралдаж, иргэдээс ирүүлсэн нийтийн өргөдлийг хэлэлцэж эхлэхээр болжээ.

УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно" гэж заасан байдаг.