Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэн бүрийн оролцоо чухал болохыг хуульчлан заасан байдаг. Гэвч хүчирхийлэл үйлдэгдсэн талаар мэдээгүй эсвэл мэдсэн ч тоолгүй орхисон иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцдог байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар:
-
Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (200,000 төгрөг) торгохоор заасан байдаг.
-
Энэ нь хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо, идэвх чухал болохыг харуулж буй хэрэг юм.
Хэрэв гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол дараах арга хэмжээг авдаг:
-
Албадан сургалтад хамруулах.
-
7-оос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд тухайн иргэний:
-
Регистрийн дугаар
-
Утасны дугаар
-
Хаяг байршил
-
Хүчирхийллийн үйлдлийн давтамж зэрэг нь бүртгэгддэг. Ингэснээр тухайн этгээд хуулийн хариуцлагаас ял завшиж, бултах боломжгүй болдог байна.
Санамж: Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт яаралтай мэдээлээрэй.





