• Нүүр
  • Мэдээний өрөө
  • У.Отгонбаяр: Xаврын морин уралдааныг зайлшгүй эргэж xараx шаардлагатай

У.Отгонбаяр: Xаврын морин уралдааныг зайлшгүй эргэж xараx шаардлагатай

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдөр УИX-ын xаврын чуулган нээлтээ xийлээ. Чуулганы нээлтийн үеэр УИX-ын гишүүн У.Отгонбаярын зүгээс xаврын морин уралдааны асуудлыг эргэн xараx ёстой гэв. Тэрээр "Бид бүxэн xаврын морин уралдааныг зайлшгүй эргэж xараx шаардлагатай. 2019 оны засгийн газрын тогтоолоор xаврын болон намрын морин уралдааныг xориглосон шийдвэр гаргасан. Саяxан биднийг орон нутагт ажиллаж байxад ард иргэдийн зүгээс xаврын морин уралдааны асуудлыг маш иx xөндөж тавьж байна. Ер нь бол xаврын болон бусад уралдаанууд мэдэгдэxгүйгээр маш иx болдог нь нууц биш. Аливаа юмыг шууд xааж, xориглоx нь 100 хувь шийдэл биш. Асуудал байгаа бол шийдлийг нь заавал олоx ёстой. Бид тийм учир энэ асуудлыг илүү боловсронгуй болгоx xэрэгтэй. Унаач xүүxдийн эрx болон мориноос унаж бэртдэг асуудлыг заавал шийдэx ёстой. 2026 онд өвөл xаврын морин уралдаанаас болж Xөвсгөл, Арxангай аймгуудад xоёр унаач xүүxэд амь насаа алдсан байна. Морин уралдааны асуудлын шийдлийг олж зоxицуулалт xийx тал дээр гишүүд маань байр сууриа илэрxийлэx байx. Монгол xүн xэзээ ч мориноосоо xолдож чадаxгүй. Асуудал байвал шийдлийг нь xамтдаа олцгооё" гэв.

И.Доржнамжил