• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлнэ

     “Туулын хурдны зам” төслийн хүрээнд шөнө дөлөөр, нууцаар бургас хядаж, байгаль экологийг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдсаар байгаа тул “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцлийн дараагийн шатны алхамдаа шилжиж байна.

     Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдэгдэл хийхээр боллоо.  “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөн өнөөдөр 13 цагт Сүхбаатарын талбайд мэдээлэл хийнэ.