• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хархорум хотын зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ажиллана

Хархорум хотын зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ажиллана

Хархорум хотын зөвлөл анхны хуралдаанаа зохион байгуулжээ.  Хуралдаанаар хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг нарийн хэлэлцэж, шинээр байгуулагдсан хотуудын амжилт, туршлагыг судлах стратеги боловсруулах, хотын зөвлөлийн даргыг олонхийн саналаар сонголоо. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Хархорум хотын зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахаар болсон байна.