• Нүүр
  • Мэдээний өрөө
  • МАРК ЗҮКЕРБЕРГ: ИНСТАГРАМ МИНИЙ ТУСЛАМЖГҮЙГЭЭР ИНГЭЖ ТОМОРЧ ЧАДАХГҮЙ БАЙХ БАЙСАН

МАРК ЗҮКЕРБЕРГ: ИНСТАГРАМ МИНИЙ ТУСЛАМЖГҮЙГЭЭР ИНГЭЖ ТОМОРЧ ЧАДАХГҮЙ БАЙХ БАЙСАН

Инстаграмыг 2012 онд 1 тэрбум ам.доллараар худалдсан үеэс хойш түүний хамтран үүсгэн байгуулагч Кевин Систром "Фейсбүүктэй нэгдэх нь инстаграмын хөгжлийг улам хурдасгана" гэж дүгнэж байсан. Тэгвэл "Meta" компанийн ноёрхлыг хязгаарлаж, шударга өрсөлдөөнийг хамгаалахтай холбоотой АНУ-ын Холбооны Худалдааны Комиссын (FTC)-ын Инстаграм, WhatsApp-ыг тусгаарлахыг шаардаж буй шүүх хуралдаанд Кевин Систром гэрчээр оролцсон байна. Гэтэл шүүх хурлын үеэр өмнө ярьж байсантайгаа зөрчилдөхүйц байр суурийг илэрхийлсэн байна. Тодруулбал,  "Марк Зукерберг Инстаграмд зориулагдсан чухал нөөц бололцоог санаатайгаар хориглож, Фейсбүүкийн хэрэглэгчдийн идэвхэд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийж, Инстаграмын өсөлтийг хязгаарласан" гэж мэдэгджээ. 

Мөн  "Инстаграм өнөөдөр маш их ашиг олж, олон тэрбум хэрэглэгчтэй болж чадсан. Гэхдээ энэ амжилт Фейсбүүкийн тусламжтайгаар биш

харин түүний саадтай зэрэгцэн бий болсон” хэмээн онцлов

Мөн тэрээр Инстаграм бие даан үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бол өдгөө илүү амжилттай байх байсан гэсэн таамгийг ч дэвшүүлсэн байна. Харин шүүх хуралд өмнөх долоо хоногт гэрчээр оролцсон Зукерберг эсрэг байр суурь илэрхийлж, “Инстаграм миний туслалцаагүйгээр ингэж өсөж чадахгүй байх байсан” хэмээжээ. 

 

Инстаграмын хамтран үүсгэн байгуулагч Кевин Систром,  Майк Кригер нар 2018 онд Марк Зукербергийн хэт оролцоо, хяналтад бухимдан компаниа орхиж байсан юм.