
Энэ өдөр УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Д.Рэгдэл тэргүүтэй намын газар, хэлтсийн дарга, ажилтнууд, ахмадууд, залуучууд, иргэдийн төлөөлөл Ж.Батмөнхийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэл илэрхийлэх ёслолын гол зочид нь Жамбын Батмөнх агсны зээ дүү Д.Энхбаатар, Т.Оюун болон гэр бүлийн төлөөлөл 10 гаруй хүн байлаа.