• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "ЭЛЭГ"-НИЙ ТӨВ АЖИЛЛАХГҮЙ, ИРГЭД СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАРЬЯА ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛНЭ

"ЭЛЭГ"-НИЙ ТӨВ АЖИЛЛАХГҮЙ, ИРГЭД СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАРЬЯА ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛНЭ

2025 оны төсвийн тодотголоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн зарим эмнэлгийн барилгыг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шийдвэр гарсан.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийхээр болсон юм. Тус клиник төвийн тусламж, үйлчилгээг өнөөдрөөс эхлэн засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид үзүүлнэ.