• Нүүр
  • Мэдээний өрөө
  • С.Баяр: “0009 УНҮ” дугаарыг Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан

С.Баяр: “0009 УНҮ” дугаарыг Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан

УИХ-ын гишүүн Ө.Шижир өнгөрсөн долоо хоногт төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа өгөхдөө төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгслийн дугаарыг хувьдаа авдаг гэх мэдээллийг манай сайтад өгсөн

 Тодруулбал, тэрбээр "Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга байсан хүмүүс төрийн өндөр сэнтийгээс буухдаа төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүртэл хулгайлаад, хувьдаа аваад буудаг. 0008 УНҮ Алтай …. ХХК, 0012 УНҮ М.Энхболдын нэр дээр. Бусад бүх дугаар төрийн тусгай хамгаалалтын газарт. Амралтын өдрөөр Төрийн машинаар намынхаа хуралд ирдэг нь бол зүгээр юу ч биш" хэмээн мэдээлсэн. 

Тэрээр ийнхүү мэдээлэл өгөөд удаагүй хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд асан С.Баяр "Ерөнхий сайд байхдаа ашиглаж байсан 0009 УНҮ серийн дугаарыг зарна. Олсон орлогоо сайн үйлсийн аянд өгнө" гэсэн мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа. Энэ асуудалд тэрээр тайлбар хийж "Ерөнхий сайдын хамгаалалт буух үед нь УНҮ 0009 гэх дугаарыг өөрт нь бэлэглэсэн" гэлээ.

Тэрээр хэлэхдээ "Том хулгай илэрч. Түүнд нь МАН-ын дарга, ЕС асан гурвын гурван хүн нэр холбогдож. Арван хэдэн жилийн өмнөх явдал. ЕС нар 1-р зэргийн хамгаалалтад байдаг. Тэр албанаасаа буухад 3-р зэргийн хамгаалалтанд ордог. Тэрний хугацаа нь дуусахад УНҮ 0009 гэх дугаарыг Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан. Одоо хүртэл машин дээр маань хадаастай. Нөгөө хоёрт маань ч бас тэгж дурсгасан биз. Хулгай хийгээгүй, худалдаж аваагүй. Тэр дугаарыг буцаагаад өгч болно. Хэрэгтэй гэж буй бол. Асуудал алга." гэжээ.