Монголын нэрийг дэлхийд мандуулсан ээж, хүү хоёр

Тайваньд болсон "Дэлхийн мастеруудын спортын X наадам"-д Монгол Улсын бэлтгэл офицер, спортын мастер Х.Баттүшиг түүхэн амжилт гаргаж, анхны алтан медаль авчирлаа. Тэрбээр 40–44 насны ангиллын декатлон төрөлд түрүүлж, мөн уртын харайлтад хүрэл медаль хүртсэн байна. Х.Баттүшиг өдөртөө Солонгост ажилладаг ч мөрөөдлөө биелүүлэхийн тулд хоёр жилийн турш тасралтгүй бэлтгэл хийжээ

.Харин түүний ээж Э.Хүүхнээ ч мөн гайхалтай амжилт гаргасан бөгөөд:

  • Уртын харайлт – Мөнгө

  • Өндрийн харайлт – Мөнгө

  • Гурвын харайлт (дүүгэр) – Хүрэл

  • 4x100 м буухиа – Мөнгө медаль хүртжээ.

 2025 оны 5-р сарын 17–30-нд болсон энэ наадамд 108 орны 25,000 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас мөн Гавьяат тамирчин Раднаа, ээж, хүү хоёр амжилттай оролцлоо.