АНУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Дональд Трамп "Ормузын хоолой"-н аюулгүй байдлыг хангахад НАТО (Умард Атлантын гэрээний байгууллага) дэмжлэг үзүүлэх ёстойг анхааруулав.
Тэрээр хэлсэн үгэндээ: “Хэрэв НАТО Ормузын хоолойн асуудалд АНУ-д туслахаас татгалзвал тус байгууллагыг тун бүрхэг ирээдүй угтана гэж би бодож байна. АНУ Европын аюулгүй байдлыг тогтмол хангаж ирсэн төдийгүй өөрийн улсаас мянга мянган километрийн алсад орших Украинд ч тусламжийн гараа сунгасаар ирлээ. Одоо тэд бидэнд хариу тусламж үзүүлэх эсэхийг харцгаая” хэмээн онцолжээ.
1949 онд байгуулагдсан НАТО өдгөө 32 гишүүн улстай бөгөөд АНУ тус эвслийн төсвийн дийлэнх хувийг дангаараа бүрдүүлж ирсэн юм. Дональд Трамп энэхүү тэгш бус байдлыг эрс шүүмжилж, гишүүн орнуудыг батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг тууштай шаарддаг билээ.
Эx Сурвалж: Financial Times
И.Доржнамжил





