Өнөөдөр буюу 2025 оны 5-р сарын 1-нд Сөүл хотын төвд ”Олон улсын Хөдөлмөрчдийн өдөр”- ийг тохиолдуулан жагсаал болжээ. Тус жагсаалаар цалин нэмэх, хөдөлмөрийн нөхцөл сайжруулах шаардлагуудыг тавьсан байна.
Жагсаалын улмаас ТэПён уулзвараас Сүн Ре Мүн уулзвар хүртэлх замыг 07:30–20:00 цагийн хооронд хаахаар болсон байна. Цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, хамгаалалт гаргажээ.
Yonhap, KBS, Chosun Biz зэрэг эх сурвалжуудаас жагсаал өргөн цар хүрээтэй болж, замын хөдөлгөөнд нөлөөлсөн ч эмх замбараагүй байдал гараагүйг онцолсон байна. Тэдний мэдээлснээр, Хөдөлмөрчдийн холбоодоос Засгийн газарт тодорхой шаардлага тавьж, эрхээ хамгаалсан үйлдэл хийсэн нь ардчилсан нийгмийн илэрхийлэл болсон гэж үзжээ.