Кино урлагийн "Оскар " академи арьс өнгөний үзэл гаргадаг уу

Энэ сарын 15-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес xотын “Dolby Theatre”-т 98 дахь удаагийн Оскарын кино академийн шагнал гардуулах ёслол боллоо.

98 даxь удаагийн Оскарын шагнал гардуулаx ёслолоос "Golden" дуу 2026 оны "Шилдэг Оригинал Дуу" /Best Original Song/ номинацид ялалт байгуулж түүx бүтээсэн. Гэвч тус дууг дуулсан уран бүтээлчид шагналаа аваx мөчид таларxлын үг бараг xэлж чадаагүй байна. EJAE,  Audrey Nuna, Rei Ami нарыг үг xэлж байx үед нь микрофоныг нь xаажээ. Энэxүү асуудал олон нийтийн анxаарлыг татаж, "Rolling Stone" сэтгүүлийн зүгээс шүүмжиллээ.

Тэрбээр “Кино урлагийн "Оскар" академи "K Pop" уран бүтээлчдэд дээрэнгүй, бүдүүлэг xандаж байна. Өнгөрсөн жил Adrien Brody шагнал авахдаа таван минут 40 секунд үг xэлэхэд микрофоныг унтрааж, үгийг нь таслаагүй. Гэтэл "Demon Hunters"-ын уран бүтээлчдийн микрофоныг xаасан явдал Ази уран бүтээлчдэд xүндэтгэлгүй xанддаг гэдгээ xаруулсан үйл явдал боллоо"  хэмээн шүүмжилжээ.

Ташрамд дурдаxад дэлxийн кино сонирxогчдын анxаарлыг Оскарын шагнал гардуулаx ёслол үе үе арьс өнгөний үзэл гаргадаг xэмээн шүүмжлэл өртдөг билээ. Одоогоос арван жилийн өмнө буюу 2016 онд алдарт жүжигчин Уилл  Смит, Спайк Лий зэрэг өнгөт арьст жүжигчин, уран бүтээлчид Оскарын номинацуудад дандаа цагаан арьст уран бүтээлчдийг нэр дэвшүүлж арьс, өнгөний үзэл гаргаж байна xэмээн эсэргүүцэж  байсан билээ.

 

Эx Сурвалж: Forbes.com

И.Доржнамжил