Иргэний пост: 1 ангид 70 хүүхэд! Бод доо, яаж бодохоороо нэг ангид 70 хүүхэд оруулаад нэг багшид даатгана гэж шийддэг байна. Ядаж амьсгалах агаар байх уу. Багш нь яаж хүүхэд бүртээ тулж ажиллах вэ? Хүүхэд юу сурах уу? Багшийн эрүүл мэнд ажиллах нөхцөл чухал биш үү?
Хувийн сургуулиуд хэдэн төгрөгийн төлбөртэйг ч мэдэхгүй мөнгөний баримжаагаа алдсан долларын тэрбумтнууд төрийн ордонд суучихсан. Аргагүй ашиг сонирхлоо харж мөнгөөр худалдаж авсан суудлаасаа ардын олон хүүхдэд хэрэгтэй шийдвэр хэзээ ч гаргахгүй байх. Улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих нь тэдэнд ямар ч унцгүй. Халаасыг нь зузаалахгүй болохоор бидэн рүү тэд хялайхгүй. Төрийн толгойд сандайлсан хулгайчууд ордон шиг гэртээ нэгнээ олохгүй төөрч байгаадаа. Түмний хүүхдэд яаж ингэж хандаж чадаж байна aa. Хаа сайгүй газар зарж барилга бариулчхаад, хөл гишгэх газаргүй болтол зам тавиад л байх юм. Хэдэн хүүхэд чинь хоттой хонь шиг 60, 70-аараа хашуулж байна. Анхаарч, санаа тавьдаг газар байна уу?