2025-2026 оны хичээлийн жилийн 1-р ангийн цахим бүртгэл эхлэх гэж байна
Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн цахим бүртгэлийг 2025 оны 8 дугаар сарын 12-ноос 26-ны хооронд E-Mongolia системээр зохион байгуулна.
Энэ жил 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 нас хүрч буй хүүхдүүдийг бүртгэлд хамруулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дараах зүйлийг анхаарах шаардлагатай байна. Үүнд:
-
Өөрийн болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээлэл үнэн зөв, баталгаажсан байх;
-
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 8 дугаар сарын 5-наас өмнө хийж баталгаажуулсан байх;
-
Хаягийн хуурамч бүртгэл, түрээсийн гэрээ зэргийг ашиглахыг хориглоно.
Бүртгэлийг зөвхөн цахимаар явуулах тул E-Mongolia системээр дамжуулан мэдээллээ бүрэн, үнэн зөв оруулахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.