Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид Нидерланд улсад үйлдвэрлэж, Казакстан улсаас импортлон оруулж ирсэн Нистлэ группийн Нан нэртэй 12 төрлийн цувралын дугаартай, 400, 800 граммаар савласан 14066 (арван дөрвөн мянга, жаран зургаан) ширхэг, 808.505.640 (найман зуун найм сая, таван зуун таван мянга, зургаан зуун дөчин) төгрөгийн үнэ бүхий хүүхдийн сүүн тэжээлийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлсэн.
Үүний хүрээнд Монгол Улсад мөрдөж буй Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу тухайн байгууллагын бүтээгдэхүүн устгах дотоод үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажиллалаа.





