Трамп их, дээд сургуулиудын хяналтын системд шинэ үүрэг хүлээлгэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дээд боловсролын байгууллагуудыг хянан магадлах засгийн газрын үйл явцад чиглэсэн шинэ захиргааны тушаал гаргалаа. Энэ нь Трампын АНУ-ын боловсролын системд нөлөө үзүүлэх ээлжит алхам болж байна.

Тушаалд зааснаар АНУ-ын Боловсролын сайдад дээд боловсролын байгууллагуудыг хариуцлагатай болгох үүрэг өгсөн бөгөөд шаардлага хангахгүй, эсвэл Иргэний эрхийн тухай холбооны хуулийг зөрчсөн тохиолдолд тэднийг хасах, хянах, түдгэлзүүлэх эсвэл цуцлах арга хэмжээ авах боломжийг нээжээ.

Энэхүү алхам нь холбооны оюутны зээл болон "Pell" тэтгэлгийн хэдэн тэрбум ам.долларын санхүүжилтэд нэвтрэх эрхтэй сургуулиудыг тодорхойлох үйл явцыг өөрчлөх зорилготой бөгөөд энэ санхүүжилт нь олон их, дээд сургуулиудын хувьд чухал орлогын эх үүсвэр болдог.

"Pell" тэтгэлэг нь АНУ-ын Засгийн газраас бага болон дунд орлоготой оюутнуудад олгодог санхүүгийн тусламж юм. Энэ нь буцалтгүй тусламж бөгөөд дараа нь эргүүлэн төлөх шаардлагагүй.