
Орон нутгийн иргэдтэй уулзах үеэр УИХ-ын 2025 оны намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өгч, ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулж, иргэдийн саналыг сонсож, орон нутгийн хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов. Сумын иргэд эмч, багш нарын цалингийн нэмэгдэл бодитой эсэхийг тодруулж, бусад төрийн албаны ажилчдын цалинг инфляцитай уялдуулж нэмэх, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдыг ипотекийн зээлд хамруулах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх саналуудыг хэллээ. Мөн сумын төвийн зам, гүүрний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.