16 настай охины амь насыг хохироосон хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болсон билээ. Анхан шатны шүүхээс гэмт этгээд Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хамт байсан гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Талийгаач охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгдээд байсан бол Нийслэлийн Давж заалдах шатны шүүх түүний гомдлыг албан ёсоор хүлээн авчээ.





