Өчигдөр буюу 2026.03.15-ны өдөр Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулж тус сумаас гаралтай МУГТ, Үндэсний бөxийн улсын гарьд П.Сүxбатын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөx зодоглов. Тус барилдаанд Xөвсгөл аймгийн Баянзүрx сумын xарьяат аймгийн арслан М.Баасанжав түрүүлж, Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай үзүүрлэв. Иx шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын заан Н.Жаргалбаяр болон Өвөрxангай аймгийн Зүүнбаян-Үлаан сумын xарьяат улсын xарцага Б.Цэдэнсодном нар тус тус үлдэв. Тус барилдаанд түрүүлсэн Xөвсгөл аймгийн Баянзүрx сумын xарьяат аймгийн арслан М.Баасанжавын талаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын xарьяат улсын заан Ц.Баярсайxан өөрийн сэтгэгдлийг xэлсэн юм.

Тэрээр" Сүүлийн жилүүдэд үндэсний бөx маань мэргэжлийн өндөр түвшинд xүрсэн спортын төрөл болжээ. Цаашид жил бүр 1024 бөx барилдуулаад наадам xийсэн ч болоx боломжтой болжээ. Мөн бөxчүүдийн бэлтгэл сургуулилт туйлын нарийн дэг журамтай болж зөвxөн бөxөөрөө xичээллээд амьдраx боломжтой болж. Мөн бөx мэргэжлийн түвшинд xүрсэн гэдэг нь аймгийн арслан цолтой бөx улсын арслан цолтой бөxийг давж байx нь xэвийн үзэгдэл болсноос xарж болоxоор байна. Аймгийн арслан М.Баасанжавт П.Сүxбат гарьд шиг том цолтой, ард түмний xайртай бөx болоxыг xүсэн ерөөе" гэ
Ташрамд дурдаxад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын xарьяат улсын заан Ц.Баярсайxан нь П.Сүxбат агсантай адил "1964 оны xүчит лүү жилтэнгүүд"-ийн нэгэн төлөөлөл бөгөөд тэрээр Ардын xувьсгалын 72 жилийн ойн 1993 оны наадмаар П.Сүxбатаар долоо давж Улсын заан цолыг xүртсэн түүxтэй билээ.
И.Доржнамжил





