NCD КОМПАНИ ДЭЭД ЛИГИЙН БАГИЙГ ИВЭЭН ТЭТГЭХГҮЙ

Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурал өчигдөр /2025.04.28/ болсон. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар тодорч, 48 төлөөлөгчөөс 26-ынх нь саналыг авчээ. Харин тамирчид, хөлбөмбөгийн зүтгэлтнүүд шударга бус сонгууль гэж үзэн, эсэргүүцлээ илэрхийлээд буй. 

Тэгвэл NCD GROUP өчигдрөөс буюу 2025 оны 4 сарын 28-ны өдрөөс эхлэн Хөлбөмбөгийн Дээд лигийн "Эс Пи Фалконс" багийг ивээн тэтгэх үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Ананбазар сонгогдсонтой холбоотой байж болзошгүй байна.