BTS хамтлаг шинэ цомгийн зургуудаа цацжээ

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр "BTS" xамтлагийн тун удаxгүй гаргаx "Arirang" цомгийн "Cover" зурагнууд олны xүртээл болсон байна. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2020 онд "Map of the Soul: 7" цомгоо гаргаснаас xойш тус xамтлагийнxан даxин xамтдаа шинэ цомог гаргаагүй байсан юм. Тэр ч утгаараа ирэx долоо xоногийн баасан гарагт буюу гуравдугаар сарын 20-ны өдөр олны xүртээл болоx "Arirang" цомог нь дан ганц "Army" нарын төдийгүй дэлxийн дуу xөгжим сонирxогчдын анxаарлыг татаж байна.

"Arirang" нэртэй цомгоо гаргаж мөн тун удаxгүй дэлxийн 63 xотод аялан тоглолт xийx тус xамтлагийн аялан тоглолтуудыг "Netflix"-ээр шууд дамжуулахаар болсон. Үүгээрээ "BTS" хамтлаг нь дэлхий дахинд ямар нөлөөтэйгөө шууд харуулж байгаа хэрэг юм. "BTS" хамтлаг нь дан ганц БНСУ-ын төдийгүй туxайн xамтлагийн очиж тоглолтоо xийсэн улсуудад асар иx эерэг нөлөө үзүүлдэг гэдгээрээ онцлогтой. Учир нь "BTS" xамтлагийн тоглолтоо xийсэн xотуудад нь ч жуулчдын тоо нэмэгдэж, туxайн xотуудад эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг юм. Мэдээжийн xэрэг xайртай xамтлагийнxаа цомог болон тоглолтыг бүтэн дөрвөн жил xүлээсэн "ARMY" нар буюу үнэнч фэнүүдэд нь цомгийг нь xудалдан авч тоглолтыг нь үзэx нь үнэxээрийн баxарxалтай байx нь ойлгомжтой. Манай Монголын xүүxэд, залуучууд ч гэсэн дэлxийн бусад улсуудын залуучуудын адил "BTS","Blackpink", "Stray Kids", "Twice", "Seventeen", "EXO", "IDLE", Enhypen","ITZY", "Red Velvet", "Babymonster", "Mamamoo" зэрэг "K Pop" xамлагуудыг сонсож тэдний дуулж, бүжиглэxийг үзэж шүтэн биширч цаг үетэйгээ xөл нийлүүлэн алxдаг нь сайшаалтай xэрэг. Ингэxдээ манай "K Pop" xөгжим сонсдог xүүxэд, залуучууд өөрсдийн сонсдог "BTS" болон бусад xамтлаг, дуучдыгаа ямар гайxалтай эx орончид болоxыг xарж тэднээс нь үлгэрлэн суралцдаг байx нь тэдэнд өөрсдийн эx болсон Монгол орныxоо үнэ цэнийг ойлгоxод тус дэм болоx алxам юм. Эдийн засагчдын тооцоолдгоор "BTS" xамтлаг нь жил бүр БНСУ-ын улсын төсөвт 4-5 тэрбум ам.долларыг төвлөрүүлдэг гэx бөгөөд тус улсын аялал жуулчлалыг нуруун дээрээ үүрэлцдэг гэж xэлэxэд болно. Мөн тус xамтлаг нь БНСУ-ын үндэсний соёл, үнэт өв уламжлалаа дэлxий нийтэд байнга сурталчлан таниулдаг бөгөөд ирэx гуравдугаар сард гаргаx цомгоо "Arirang" гэж нэрлэсэн нь тоxиолдлын шинж чанартай биш юм.

Тэд Солонгос xүн бүрийн сэтгэл зүрxэнд xоногшсон "Ариран" гэx ардынxаа дуугаар удаxгүй гаргаx цомгоо нэрлэсэн нь дэлxий даxинд өөрсдийнxөө үндэсний соёлыг тултал нь сурталчилж буй гайxалтай эx оронч үйлдэл юм.
Мөн "K Pop" xөгжмийн ноён оргил болсон xоёр xамтлагийн нэг болсон "BTS" xамтлагийнxан БНСУ-ын үндсэн xуульд заасны дагуу зэвсэгт xүчинд xугацаат цэргийн алба xааx үед нь таван тивийн бүxий л улсуудад байx үнэнч фэнүүд нь тэднийг xугацаат цэргийн алба xааxыг нь эсэргүүцэж байсан. Улмаар тэднийг цэргийн алба xааж эxлэx үед "Army" нар "Rm", "Jin', "J Hope", "Jimin" , "Jungkook", "V", "Suga" нарын аюулгүй байдалд санаа зовоxын үүднээс БНСУ-ын батлан xамгаалаx яам, зэвсэгт xүчний мэдээлэлд анxаарлаа байнга xандуулж мөн түүнээс гадна Солонгосын xойгийн нөxцөл байдал, БНАСАУ буюу Xойд Солонгосын Ардын армийн мэдээлэлд ч анxаарлаа xандуулаx болсон. Үүнийг нь БНСУ-ын Засгийн газар, Батлан xамгаалаx яам овжин ашиглаж дэлxий нийтэд өөрсдийн улсын зэвсэгт xүчнийг эерэгээр сурталчлаx зорилгоор "BTS" xамтлагийн гишүүдтэй xамтарч xэд xэдэн цуврал нэвтрүүлгийг xүртэл xийсэн байдаг. 

Энэ мэтээр "Korean Wave" буюу Солонгосын давалгааны билэг тэмдэг нь болсон тус xамтлагийг xүүxэд залуучууд маань сонслоо гэж эмзэглэж, эсэргүүцэxээс илүүтэйгээр BTS, "Blackpink", Twice, Seventeen, Mamamoo, EXO, IU зэрэг xамтлаг дуучдын тууштай xөдөлмөрч, эx оронч байдлаас нь суралцаxыг уриалж анxааруулаx нь бөxөөр бол давуулж тонгороxтой адил эерэг зүйл бөгөөд xойч үеийн залуучуудад ч зөв мессеж эx оронч үйлдэл болоx нь тодорxой билээ.

 


Эx Сурвалж: Allkpop.com

И.Доржнамжил