Сүүлийн сар гаруйн хугацаанд Монголын залуус спорт, шинжлэх ухаан, урлаг соёл гээд бүхий л салбарт тив дэлхийд нэрээ дуурсгаж, бахархам амжилтуудыг гаргасаар байна. Эдгээр үйл явдлууд нь монголчуудын оюун ухаан, чадвар, тэсвэр хатуужлыг дэлхийд харуулсан түүхэн мөчүүд боллоо.
Шатар: Монголын баг дэлхийн аварга боллоо
2025 оны 6-р сарын 10–15-нд Лондон хотноо болсон шатрын түргэн тоглолтын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг түрүүлж, анхны дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирлаа. Багийн бүрэлдэхүүнд Д.Мөнхзул, Б.Билгүүн, Э.Ануударь нарын залуу тамирчид багтаж, оюуны спортын дэлхийн тавцанд Монголын шинэ үе тодорч байна.
Физикийн олимпиадаас мөнгөн медаль
Польш улсад зохион байгуулагдсан Европын IX физикийн олимпиадад Монголын ахлах ангийн сурагчид амжилттай оролцож, мөнгөн медаль хүртэв. Энэ нь манай боловсролын чанар, залуусын судалгаа хийх чадвар дэлхийн түвшинд хүрснийг харуулж байна.
Академийн / олон улсын түвшний шагнал гардуулах арга хэмжээнд монгол дуучин..
Залуу дуучин, уран бүтээлч Magnet Brain (Г.Маргад) нь 2025 оны 6-р сарын 14-нд Берлин хотод болсон 13 дахь удаагийн Berlin Music Video Awards (BMVA) шагнал гардуулах ёслолд “Soul Mantra” дуугаараа Шилдэг Дуу (Best Song) төрөлд шалгарч, шагнал авчээ
Монгол кино Японд..
Залуу найруулагч П.Золжаргалын “If Only I Could Hibernate” кино Японд, түүний сурч байсан Сакүрабиай их сургуульд тусгай үзвэрээр гарч, олон улсын уран бүтээлчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Энэхүү бүтээл нь Каннын кино наадамд шалгарсан анхны монгол уран сайхны кино юм.
Монголын теннисчид олон улсын тайзнаа
Сингапурт болсон тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Сингапурын багийг ялж, хэсгээ тэргүүллээ. Ч.Мартаа, Ч.Маралгоо, Б.Үжин, Э.Сономянзум нарын бүрэлдэхүүнтэй багийн тоглолт Монголын теннисний шинэ шат руу гарч буйг илтгэж байна.
Шинэ үеийн байгаль хамгаалагч
24 настай экологич Ч.Баярмаагийн судалгаа шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдэж, түүний түүх дэлхийд түгжээ.
MongolZ – Монголын e‑sports-ийн дэлхийд гарсан тэсрэлт
MongolZ баг 2025 оны 6-р сард болсон BLAST Austin Major тэмцээнд шалгарч, түүхэнд анх удаа финалд шалгарсан Азийн баг болж чадлаа.
Эдгээр амжилтууд бол зөвхөн нэг сарын дотор гарсан бахархам түүхүүдийн нэгээхэн хэсэг. Монголын залуус авьяас, тэвчээр, мэдлэг, урам зоригийн хүчээр хязгаарыг даван туулах боломжтойг энэ богино хугацаанд харууллаа. Тэд бол зөвхөн өнөөдрийн амжилт төдийгүй маргаашийн Монголын ирээдүйг тодорхойлох жинхэнэ хүч юм.