2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс зургаан хүүхдэд хөнгөн, таван хүүхдэд хүндэвтэр, нэг хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол ес нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байна.
Түүнчлэн осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, дөрвөн хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ болон гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.