Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт өнөөдөр болно

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт өнөөдөр эхэлнэ.

Энэ шатанд Монголын “Хасын Хүлэгүүд”, Индонезын “Пелита Жаяа”, Тайванийн “Нью Тайпэй Кингз”, “Тайюань Пайлотс” шалгарсан. Тэгвэл өнөөдөр 21:00 цагт “Хасын Хүлэгүүд”  Индонезийн багтай тоглох гэж байна. Хожсон баг нь ирэх сарын 7-13-нд АНЭУ-ын Дубай хотод болох шигшээ тэмцээнд Азийн шилдгүүдтэй цомын төлөө өрсөлдөх боломжтой болох юм.

“Хасын Хүлэгүүд”-ийн бүрэлдэхүүнд Б.Барсболд, Ч.Ихбаяр, Э.Саруул-Эрдэнэ, А.Азбаяр, Д.Мөнхтүвшин, М.Цэнгүүн, Э.Эрмүүнзаяа, Э.Түшиг, С.Биндэрьяа, Жорди Тшиманга, Жордан Толберт, Иан Миллер нар багтжээ. Харин О.Сэргэлэн, Б.Билгүүн нар бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжих юм байна.

Хагас шигшээгийн тоглолт өнөөдөр, маргааш “М банк Арена”-д болно.