Өнөөдөр УБ хотод өдөртөө -16, шөнөдөө -27 хэмийн байна

Өнөөдөр шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, өдөртөө нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

Төлөв байдлын хувьд 29-нд Алтайн өвөр говь, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндийгөөр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 02-р сарын 01-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-наас 02-рсарын 01-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.