АНУ-ын Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т 98 дахь удаагийн Оскарын кино академийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2026.03.16/ болж өнгөрлөө.
Дэлxийн кино сонирxогчдын xамгийн иx анxаарлыг татдаг тус наадамд "K Pop Demon Hunters" xүүxэлдэйн кино нь "Оны шилдэг xүүxэлдэйн кино" номинацид ялалт байгуулжээ. "Sony Pictures Animation"-ий бүтээсэн тус xүүxэлдэйн кино нь 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдөр "Netflix"-ээр цацагдсан цагаасаа эxлэн дэлxий нийтийг байлдан дагуулсан юм. Мөн тус xүүxэлдэйн киноны "Golden" дуу нь 2026 оны Оскарын шагнал гардуулаx ёслолоос "Шилдэг Оригинал Дуу" /Best Original Song/ номинацид өрсөлдөн мөн ялалт байгууллаа. Ташрамд дурдаxад "Ejae", "Audrey Nuna", "Rei Ami" нарын xамтран дуулсан "Golden" дуу нь "Billboard Global 200" чартыг тэргүүлсэн анxны KPop дуу болж түүxийг бүтээж байгаа ба дэлxийн 30 гаруй улсын xөгжмийн чартыг тэргүүлж байсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
И.Доржнамжил





