Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.01.26/ сайд нарыг дуудаж уулзжээ. Уулзалтын үеэр "Хавдар Судлалын Үндэсний төв-II"-ийн бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээлэлтэй танилцжээ. Тус хуралд холбогдох сайд нар оролцсон байна. Хурлыг Ерөнхийлөгч удирдаж, Хархорум хотын бүтээн байгуулалтын ажлын явцтай мөн танилцжээ. Тус хотын бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зураг төслийн ажлын явцтай танилцаж хэзээ эхлүүлэх талаар хуралдсан гэж эх сурвалж мэдээллээ.
Мөн тус хурлын үеэр Ерөнхийлөгч эрчим хүчний салбарын доголдолтой холбоотойгоор сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авчээ. "Хариуцлага тооцох талаар яригдав уу?" гэхэд сайд Б.Чойжилсүрэн, "Мэдэхгүй. Та надад хариуцлага тооцох уу? гэж би асуусангүй" хэмээн хариуллаа.





