Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумдын нутагт дэвсгэрт гарсан ой, хээрийн 4 түймрийн голомтод Онцгой байдлын албанхан, сайн дурын иргэд зэрэг 600 гаруй хүн ажиллаж байна.
Мөн өнөөдөр дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг нэмэлт хүч болгон ажиллуулахаар нисдэг тэргээр хүргэсэн байна.
Урьдчилсан байдлаар, 1897 га талбай түймэрт өртсөн. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгааг ОБЕГ-аас мэдээлэв