Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө /02.02/ 03:56 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан аж. Уг гал түймэрт тухайн автомашины жолооч З буюу 38 настай, эрэгтэй өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.