• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Тээврийн хэрэгслээрээ хүн дайрч, амь насыг нь хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ

Тээврийн хэрэгслээрээ хүн дайрч, амь насыг нь хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 
Дуудлага, мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг хийхэд 32 настай эмэгтэй тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь хохирсон байх бөгөөд хяналтын камергүй, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл хэргийн газраас зугтаасан болох нь тогтоогдсон байна.
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг үндэслэн Төв аймгийн цагдаагийн газар болон Тээврийн цагдаагийн алба хаагчид хамтран мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, осол гарган хэргийн газраас зугтаасан тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. 
Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлж байхыг анхааруулж байна.