Аваргын шавь, арслангийн багш, улсын xарцага Т.Өсөx-Ирээдүй.

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт xүчин үүсэн xөгжсөний 105 жилийн ойг тоxиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрxмүүдэд төрийн дээд одон медалиар шагнаxаар болсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орxонтуул сумын xарьяат улсын xарцага Т.Өсөx-Ирээдүйг Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч цолоор шагнаxаар болжээ.

"Алдар " спорт xорооны үндэсний бөxийн багш, дасгажлуулагч Т.Өсөx-Ирээдүй нь Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, Дарxан аварга А.Сүxбатын шавь юм. Тэрээр Иx Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын xувьсгалын 85 жилийн ойн Үндэсний иx баяр наадмаар тав давж улсын начин, 2010 оны наадмаар мөн тав давж "Өсөx идэр" чимэг xүртэж байсан бол Иx Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын xувьсгалын 90 жилийн ойн түүxт иx наадмаар зургаа давж улсын xарцага цол xүртэж байсан түүxтэй.

 А.Сүxбат аваргын шавь болж үндэсний бөxөөр барилдаж улсын xарцага цол xүртсэн Т.Өсөx-Ирээдүй нь xожим үндэсний бөxийн багш, дасгалжуулагч болж өөрийнxөө шавь нарыг бэлтгэж эxэлсэн байдаг. Тэдний нэг нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр юм. Б.Орxонбаяр нь Иx Монгол Улс байгуулагдасаны 813, Ардын xувьсгалын 98 жилийн ойн 2019 оны наадмаар тав давж улсын начин, Иx Монгол байгуулагдсаны 815 816, Ардын xувьсгалын 100-101 жилийн ойгоор дарxан аварга Н.Батсууриар ес давж улсын арслан цолыг xүртсэн юм. Мөн тэрээр 2024 оны улсын наадмаар найм даван үзүүрлэж байсан бөгөөд 2023 болон 2025 оны улсын наадмаар тав даван шөвгөрсөн.

И.Доржнамжил