А.АЛТАНЗУЛ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА

 

Ази тивийн аварга шалгаруулах U15, U17 хүртэлх насны сонирхогчдын боксын тэмцээн Йордан Улсын Амман хотод болж байна. Уг тэмцээнд  Монгол Улсыг төлөөлөн оролцохоор Р.Жоланман, Ж.Бат-Отгоны удирдлага дор долоон тамирчин тус хотыг зорьсон.

18 орны нийт 405 тамирчин оролцож буй энэхүү тэмцээнд “Ихэр бээлий” клубийн тамирчин, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Т.Даваажав хөвүүдийн 75 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бол охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгөн медалийн болзол хангалаа. А.Алтанзул дөрөвдүгээр сарын 30-нд буюу нөгөөдөр алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдана.