• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Playtime 2025" тэс өөр дүр төрхтэйгээр ирж байна — Хөгжим, технологи, галзуурал бэлэн!

"Playtime 2025" тэс өөр дүр төрхтэйгээр ирж байна — Хөгжим, технологи, галзуурал бэлэн!

За залуус аа, зуны хамгийн "халуун" сэдэв юу билээ?
Мэдээж Playtime Festival!
Гэхдээ энэ удаа зүгээр нэг “наадам” биш, бүр жинхэнэ "upgrade" болсон Playtime 2025 таныг хүлээж байна. Шинэ технологи, супер дуугаралт, хурдан нэвтрэх систем гээд бүх зүйл шинэ. Тиймээс энэ зун хайртай фестивалиа хэрхэн өөрчлөгдсөнийг эндээс хараарай, тоймлон хүргэе.

 

 

 

🎧 1. Дуугаралт = Шид

Playtime 2025-д “дүрэм журамгүй чанга хөгжим” биш, харин чанартай, тунгалаг, долгионтой дуугаралт иржээ. Нидерландаас тусгай инженер ирж, тайзуудын хоорондох чимээний давхцалыг багасгаж, дэлхийн стандарт аудио системийг суурилуулжээ.

Тайлбаргүй, шууд "WOW!" гэж хэлэх л үлдэнэ.


🎫 2. Тасалбар = Технологийн тэсрэлт

Энэ жил Playtime-д ороход урт дараалал, тасалбар шалгуулах төвөг гэдэг ойлголт байхгүй. Олон улсын QR баталгаажуулалтын систем нэвтэрсэн тул та бугуйвчаа уншуулаад л GO! Хуурамч тасалбар бол түүхэнд үлдэнэ.

Бугуйвч бүрт хувийн мэдээлэл шифрлэгдэж бичигдсэн байгаа. Ирээдүй гэдэг чинь энэ байна, найзаа.


💸 3. Мөнгө март! NFC бугуйвч л хэрэгтэй

Картаа гаргаж, түрийвчээ ухаж, задгай хайж зогсох үе өнгөрлөө. Одоо бүх төлбөрийг NFC технологитой бугуйвчаар хийх боломжтой. М Банк энэ шинэчлэл дээр хамтарч, наадмын доторхи бүх төлбөрийг "нэг бугуйвчаар" шийддэг болгожээ.

Наадмын үеэр ганц удаа ч “би картаа мартчихаж” гэж хэлэхгүй шүү!


🛠 4. Зам, эрчим хүч = Илүү ухаалаг Playtime

Playtime 2025 зөвхөн хөгжим биш. Наадмын талбай бүхэлдээ их засварт оржээ. Зорчих замуудыг сайжруулж, тогтвортой эрчим хүчний систем, байгальд ээлтэй шийдлүүд суурилуулсан байна.

Товчхондоо: зам нь шулуун, тог нь тасардаггүй, байгальд халгүй!


🎤 5. Лайнап = Хэтэрхий хүчтэй!

Энэ жил тайзан дээр хэн гарч ирэх вэ гээд асууж байна уу? Тэгвэл:

Амьд хөгжим:

  • Францын Alcest (post-metal)

  • Японы домогт Envy (post-hardcore)

  • Солонгосын Jambinai (post-rock)

  • АНУ-ын YHWH Nailgun (post-hardcore)
    Бас Balming Tiger, Megumi Acorda, Selica Gel, VVAS гэх мэт шинэ үеийн супер одод.

Электро хэмнэл:

  • Берлиний техно хатан Ellen Allien

  • Гүйцэгдэхийн аргагүй Klangkuenstler

  • Францын уур амьсгал оруулж ирэх Jennifer Cardini

Хэн ч ирж, юу ч тоглосон – чи огт суухгүй!


⛺️ 6. Майхантай л бол байртай

Энэ жил тасалбар авсан бүх хүнд майхан барих эрх дагалдана. Талбайн гаднах зогсоолд машинаа үнэгүй тавиад, тасалбар дээрээ ирсэн эрхээр майхнаа дэлгээд амьдрахад бэлэн!

Байрны мөнгө нэхэхгүй. Майхантай байхад л хангалттай!


🎉 Тэгэхээр юу гэж?

Playtime 2025 бол зүгээр нэг хөгжим сонсох газар биш — энэ бол шинэ технологи, соёлын уулзвар цэг, найзуудтайгаа галзуурч болох хамгийн шилдэг орон зай.

Хэрвээ чи бэлэн биш бол, Playtime чамайг өөрөө бэлэн болгоно!

 

 

Плэйтайм наадмын хөтөлбөрийг хүргэж байна. Хадгалаад аваарай. 

Нэмэлт мэдээллийг авах бол Playtime хуудастай ойр байгаарай. Удахгүй уулзъя!