Хөлбөмбөгийн супер од Криштиану Роналдо болон түүний олон жилийн амьдралын хань Жоржина Родригес нар албан ёсоор сүй тавьжээ. Хосуудын гэр бүлийн түүх 2016 онд Мадрид хотын Gucci дэлгүүрт анх танилцсанаар эхэлсэн бөгөөд тэд түүнээс хойш 9 жилийн турш хамтдаа амьдарч, таван хүүхдийн эцэг эх болсон билээ.
Роналдо хайртай бүсгүйдээ аварга том алмааз шигтгэсэн бөгж бэлэглэж, Жоржина нь өөрийн сошиал хуудсандаа “Тийм ээ, энэ амьдралд ч, ирэх бүх амьдралд ч” хэмээн бичиж сэтгэл хөдлөм мэдээгээ хуваалцжээ.
Сүйн бөгж нь 15–35 карат жинтэй алмаазаар чимэглэгдсэн бөгөөд хэдэн сая ам.долларын үнэлгээтэй байж магадгүй гэнэ.
Тэдний гэр бүлд Роналдогийн өмнөх харилцаанаас төрсөн том хүү Криштиану Роналдо Жуниор, ихэр Эва Мария, Матео, охин Алана Мартина, хамгийн бага нь Белла Эсмеральда нар багтдаг. Энэ үйл явдал нь Роналдо, Жоржина хоёрын хувьд шинэ амьдралын эхлэл болж, олон нийтийн хувьд хайр, үнэнч байдлын нэгэн сайхан түүх болон үлдэх нь дамжиггүй.