Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлэх болсны нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Энэхүү төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны тендерийг өнгөрсөн оны аравдугаар сард зарласан. Тэгвэл тус тендерийг энэ сарын 28-ний өдөр нээсэн ба долоон улсын 27 аж ахуй нэгж материалаа илгээсэн. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд байна.
Үүнд,
- China Railway 20th Bureau Group Co., Ltd
- ALSTOM Transport SA
- "Norinco International Cooperation"
- Woojin Industrial Systems Co Ltd
- China Railway Group Limited
- China State Construction Engineering Corp.,Ltd
- Kolon Global Corporation
- Максрөүд ХК
- Акционерное общество «Дороги и Мосты»
- CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
- Power construction corporation of China, Ltd
- Poly Changda Engineering Co Ltd
- Samsung C&T Corporation
- Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
- Shandong Luqiao Group Co., Ltd
- Daeati Co.,Ltd
- LS ELECTRIC Co Ltd
- Hyundai Rotem Company
- Crrc Dalian Co., Ltd
- Аржкапитал
- Dawonsys Co Ltd
- STraffic Co., Ltd.
- Ilsung construction Co.,Ltd
- Larsen & Toubro Limited
- Си Эм И Си инженеринг ХХК
- China Second Metallurgy Group Co.,Ltd
- Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК багтаж байна.
Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-нд зарлана. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх эл метроны шугамын урт нь 19,4 км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэх аж. Түүнчлэн нэг цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн ба зогсоол хоорондын зай 1.3 км, нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байх юм. Уг төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40.4 хувиар нэмэгдэх боломжтой.