Барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоотой хамтран хоёр өдрийн үнэ төлбөргүй сургалт явуулж байна.
Сургалтын хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийн Багц-4.2-ын төсөл хариуцсан захирал Э.Цахиур “Барилгын төслийн менежмент” сэдвээр хичээл зааж, барилгын төслийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл явцын талаарх мэдлэг, туршлагаасаа оролцогчдод хуваалцлаа.


