Түүнийг чөлөөлөх эсэхийг УИХ-ын Чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Чуулган нээлтээ хийснээс хойш УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанд орж ирээгүй АН-ын гишүүд оролцоно. Гэхдээ тэд УИХ-ын дарга Н.Учралыг хурал удирдвал оролцохгүй. УИХ-ын дэд дарга удирдвал орно гэж мэдэгдээд байгаа билээ.
Өнөөдөр МАН-ын УЗ хуралдаж, хурлын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа билээ. Түүнийг өнөөдөр шат шатны байгууллагаар хуралдан чөлөөлөх бололтой. Харин маргааш МАН-ын Бага хурал хуралдаж дараагийн Ерөнхий сайдыг тодруулна. Дараагийн Ерөнхий сайдад Н.Учралыг МАН-ын УЗ дэмжсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.





