Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар ЮУ АМЛАВ?

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс ОНЦЛОХ НЬ


1. ТӨРИЙН ЗАЛГАМЖ ЧАНАРЫГ ХАНГАНА

  • Хамтарсан Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ололт амжилтыг бататгана

  • Стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрүүдийг тууштай үргэлжлүүлж, бодит үр дүнд хүргэнэ

  • Өмнөх Засгийн Газрын сайн бодлогыг залгамжлан, улс орны язгуур ашиг сонирхолд нийцсэн мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг алдалгүй хэрэгжүүлнэ

  • Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг "архаг" асуудлыг шийдвэрлэх нийслэлийн бодлого, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ.


2. ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БҮХ ТҮВШИНД ТӨЛӨВШҮҮЛНЭ

  • Эдийн засгийг тогтворжуулж, иргэдийн орлого, амьжиргааг дэмжих, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэнэ

  • Үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт заналхийлж буй асуудлуудыг эрэмбэлэн, шат дараатайгаар шийдвэрлэнэ.

  • Ард иргэд болон аж ахуйн нэгжийн нуруунд дарамт үүсгэхгүйгээр, төр өөрөө зардлаа танаж, бүсээ чангална

  • 2025 оны улсын төсөвт хэмнэлтийн тодотгол хийж, төсвийн сахилга бат, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана

  • Төрийн нүсэр бүтцийг цомхон, бүтээмжтэй болгон, “тооноос чанарт” шилжинэ

  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, чиг үүрэг давхардсан байгууллагууд, үр ашиг муутай сангуудыг цэгцэлнэ.

  • Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлал, засаглалыг сайжруулан, олон нийтийн хяналтад тулгуурласан бүтцийн өөрчлөлт хийнэ.


3. АЖИЛ ОЛГОГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭМЖИНЭ

  • Татвар, нийгмийн даатгалын сангийн цогц шинэчлэл хийнэ

  • ААН-үүдийн татварын ачааллыг бууруулж, шударга, шаталсан татварын тогтолцоог бэхжүүлнэ

  • Татварын бааз суурийг өргөтгөж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ

  • Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлнэ

  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, инновац, бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэчлэл хийнэ

  • Бизнесийн орчны хүндрэл, чирэгдлийг арилгана.


4. ХҮНИЙ ХӨГЖИЛ — ХАМГИЙН ТОМ МЕГА ТӨСӨЛ

  • Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх зорилт дэвшүүлнэ

  • Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын цогц шинэчлэлийг эрчимжүүлнэ

  • Бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний бодлого нэвтрүүлнэ

  • Халамжийн системд шинэчлэл хийн, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт гэсэн зарчмыг баримтална

  • Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын санг ил тод, шударга, мэргэжлийн менежменттэй болгоно

  • “Үндэсний баялгийн сан”-ийн тухай хуулийг хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг хэрэгжүүлнэ.


5. ҮНЭНЭЭ ХЭЛДЭГ, ИЛ ТОД ЗАСАГ БАЙНА

  • Хууль дээдлэх, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэх зарчмыг дээд түвшнээс эхлүүлнэ

  • Ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хяналт, оролцоог дэмжинэ

  • Авлигаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, “үнэнээ хэлдэг” засаг байна

  • Алдаа дутагдалд цаг тухайд нь хариуцлага тооцдог тогтолцоог баримтална

  • Асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлөхгүй, улс төржилт, талцалгүй ажиллана.


6. ОЛОН УЛСАД МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ БЭХЖҮҮЛНЭ

  • Гадаад харилцааны ололтыг бататгаж, бүс нутгийн болон олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг ахиулна

  • Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, үндэсний язгуур ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина

  • Монгол Улсыг сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэдэг нэр хүндийг олон улсад бататгана.


7. “DIGITAL FIRST” — ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭНЭ

  • Төрийн бүх ажил, үйлчилгээг цахимд шилжүүлж, бүтээмж нэмэгдүүлсэн, хөдөлмөр хөнгөвчилсөн, инновац шингэсэн шийдлийг урамшуулна.


8. ЭВИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ЗАСГИЙН ГАЗАР

  • Улс төрийн зөрчил, намын ялгааг үл харгалзан Монголын ирээдүйн төлөө эв нэгдэлтэй ажиллана

  • “Нэг Монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн” гэсэн ухамсартайгаар хүчирхэг Монголыг хамтдаа бүтээнэ.