10–15 насны хүүхдүүдэд (2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж байна. Энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Дархлаажуулалт хийх хугацаа:
2026 оны нэгдүгээр сарын 26-наас 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл
- Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
- Сум, өрхийн эрүүл мэндийн төв
- Салбар амбулатори
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет
Ашиглаж буй вакцин нь
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн,
- GMP
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
- Монгол Улсын холбогдох шаардлагыг бүрэн хангасан аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.





