Цахим орчинд нэгэн иргэн "Монгол ТВ"-ийн удирдлагууд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд хаягласан шүүмжлэлийг нийтэлжээ. Уг нийтлэлд дурдсанаар тус телевиз нь ажилчдынхаа цалингаас Нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) тогтмол суутгадаг боловч 2024 оноос хойш нэг жил гаруйн хугацаанд холбогдох байгууллагад нь тушаагаагүй байна.
Үүний улмаас ажилчид нь:
-
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байх;
-
Банкны зээлд хамрагдах боломжгүй болох зэргээр эрх ашиг нь зөрчигдөж байгааг онцолжээ.
Хууль хэрэгжүүлэх ёстой Засгийн газрын гишүүний хамаарал бүхий компани ийнхүү ажилчдынхаа нийгмийн баталгааг алдагдуулж буйг иргэн шүүмжлээд, "Бусдад соёл ярихаасаа өмнө ажилчдынхаа эрх ашгийг хангах наад захын соёлд суралцахыг" уриалсан байна.






