ТАНИЛЦ: МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09:00 цагаас хуралдахаа товлоод байна. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан, С.Амарсайхан нараас нэгийг нь сонгоно гэсэн мэдээлэл бий.
Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэхээр төлөвлөжээ. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр зөвхөн ХҮН намд Засгийн газарт хамтран ажиллах хүргүүлсэн гэдгээ хэлсэн юм. ХҮН нам өчигдөр орой уг саналыг нь хүлээн авч байгаагаа мэдэгдсэн. Тус намын Төлөөлөх зөвлөлийн гишүүд 95 хувийн саналаар Н.Учралын Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргажээ.
МАН-ын Удирдах зөвлөл 39 гишүүнтэй.





