НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД МОТОЦИКЛ УНАЖ ЯВААД ХҮНД ГЭМТЖЭЭ

2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Цагдаагийн байгууллагад  “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шалгалтын явцад Архангай аймгийн нутаг дэвсгэрт "Lexus" маркийн тээврийн хэрэгслийн жолооч "Mustang" маркийн мотоциклтой мөргөлдсөн болох нь тогтоогдлоо. Ослын улмаас мотоцикл жолоодож явсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй насанд хүрээгүй хүүхэд гэмтсэн байна. Тухайн мотоцикл нь улсын дугааргүй байсан бөгөөд одоогоор Архангай аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна:

  • Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх;

  • Эцэг эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл, мотоцикл шилжүүлэхгүй байх;

  • Мотоциклыг зөвхөн 18 насанд хүрсэн, "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд жолоодохыг хатуу анхааруулж байна.